Loading...

Тавтай морилно уу

ЭРХЭМ ЗОРИЛГО

Харилцагчдаа шилдэг шийдлээр хангаж ажилласнаар өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй орчиндоо амьдарлын өндөр стандартыг бий болгох

ТЭМҮҮЛЭЛ

  • Ажилдаа эзэн нь байх
  • Өөрийгөө үргэлж хөгжүүлж байх
  • Хүсэл эрмэлзлэл дүүрэн байх
  • Ажил хэрэгч байх
  • Шинэлэг, санаачлагч байх

БАХАРХАЛ

  • Хуулиа дээдлэн, ёс зүйг эрхэмлэх
  • Байнгын сайжруулалт явуулах
  • Нийгмийн хариуцлагатай байх
  • Амжилтаар баян байх
  • Түүхээрээ бахархаж, түүхийг бүтээлцэх

ШУДАРГА БАЙДАЛ

  • Тогтвортой харилцааг бий болгох
  • Амжилтыг манлайлах
  • Харилцан ашгийг дээдлэх
  • Хөгжил дэвшил ба шинэ санаачлага
  • Стандартыг мөрдөх, бий болгох
  • Хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх
МЭНДЧИЛГЭЭ

“Хера Холдинг”-ийн нэрийн хуудсыг бичилцэж байгаа, бидний хамгийн үнэтэй баялаг болох хэрэглэгчид, үйлчлүүлэгчид, харилцагчид болон хувьцаа эзэмшигчид Та бүхэнд манай хамт олон ямагт талархаж байдаг билээ.
Хором хормоор хэмжигдэх зах зээлийн өрсөлдөөн дунд амжилттай түнш байх боломжийг гагцхүү Таны итгэл найдвар, дэмжлэг туслалцаа, чанартай үйлчилгээ олгож байдаг юм.


Бидний өсөлт, өрсөлдөх чадвар эх орны минь хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт би эргэлздэггүй.

Танд амжилт хүсье.
Хүндэтгэсэн.,
ХАССУУРИЙН ГАНХУЯГ
Захирлуудын зөвлөлийн дарга

УДИРДЛАГЫН БАГ

Эрч хүч, эрдэм мэдлэгээр арвин чадварлаг залуу удирдлагын баг Монгол Улсынхаа хэтийн хөгжлийг баримтлалаа болгон, өөрсдийн туршлагыг түшиглэж ажиллаж байгаа нь компанийн тогтвортой хөгжлийн үндэс болж чадлаа.

САЛБАР КОМПАНИУД

“Таны амжилтын түнш” гэх уриатай Хера Холдинг нь өнөөдөр уул уурхай, зам, барилга угсралт Монгол улсын стратегийн ач холбогдолтой салбаруудад болон хөрөнгө оруулалт, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээ, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн салбаруудад амжилттай ажиллаж буй Монголын Үндэсний компани юм.

WIRTGEN
WIRTGEN HAMM
TRAINING
SERVICE
SAFETY
REMICON JSC
PROJECT
HERA PROPERTIES
PLANT
NON STOP PARTS
MINING
MINETECH
MEGA STORE
KNOW-HOW
HYUNDAI
HERA BUSINESS CENTER
DEDICATION
CONSTRUCTION
BLUEBUS
BEST PRACTICE

ҮЗҮҮЛЭЛТ

МАНАЙ БРЭНДҮҮД

Эрхэм харилцагч, хэрэглэгчиддээ дэлхийд танигдсан, шилдэг шийдэл, техник, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, чанартай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

ХҮНИЙ НӨӨЦ

Танд зөвхөн ажлын үүрэг хариуцлага хүлээлгэх бус жинхэнэ манлайлагч, удирдагч, эзэмшсэн мэргэжилдээ мэргэшсэн боловсон хүчин болж хөгжихөд туслах болно.

Шинэ залуу ажилтан, ажиллагчидтайгаар Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн мэдлэг, боловсролоо дайчлан, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш удаа дараалан жил бүр зохион байгууллагддаг “Шилдэг ТОП-150 Аж ахуйн нэгж, байгууллага” хэмээх хүндтэй өргөмжлөлөөр жил бүр шагнагдсаар ирсэн нь бидний ажлын амжилтын бас нэгэн шалгуур үзүүлэлт юм. Шинэ ажилтны хувьд танд мэргэжилтэн бөгөөд хувь хүнийхээ хувьд амжилтын өндөрлөгт хүрэх бололцоог нээж өгөхдөө бид баяртай байна.
Бид ажил горилогчдыг сонгон шалгаруулахдаа эрх тэгш байдлыг эрхэмлэдэг бөгөөд, ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг. Чадварлаг, залуу хамт олон та бүгдийг хамтран ажиллаж Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулахыг урьж байна.
Манай компанийг сонгосноор танд дараах боломжуудыг олгох болно.

Бидэнтэй нэгдээрэй

HERA LEADERS CLUB

“Хера Лидерс клуб” нь лидерүүдээс лидер төрүүлэн гаргах буюу чадварлаг манлайлагчдыг хөгжүүлэн төрүүлж, тэдний үнэт зүйлсийг бусдад түгээх зорилго бүхий Хера Холдингийн залуусын сайн дурын нэгдэл юм.

Бидний үндсэн үйл ажиллагаа нь гишүүдийн мэдлэг, мэргэшлийг тогтмол дээшлүүлэх, гишүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шинэ санал, санаачилгыг дэмжих, залуусынхаа эрх ашгийг хамгаалах олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн клуб юм.

  • Салбартаа тэргүүлэгч шилдэг лекторуудыг урин туршлагаас нь хуваалцах
  • Гадаад болон дотоод сургалт зохион байгуулах
  • Тэмцээн уралдаан
  • Хэлэлцүүлэг, илтгэлийн уралдаан явуулах
  • Хүмүүнлэгийн олон талт  ажил зохион байгуулах

ТАНЫ СОНОРТ

Хера Экуйпмент компани нь ISO 9001:2008 болон ISO 14001:2004 стандартуудыг ...

Image

Хера Экуйпмент компани нь өнгөрсөн хугацаанд олон улсын чанарын тогтолцоо, байгаль орчны удирдлагын тогтолцоо стандартыг тус тус нэвтрүүлэхээр зорин ажилласан билээ. Бидний зорилт бүхий энэхүү ажил нь амжилттай хэрэгжин Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2008, Байгаль орчны удирдлагын тогтолцоо буюу ISO 14001:2004 стандартуудыг тус тус амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлэн сертификатаа гардан авлаа. 

Дэлгэрэнгүй

Европын сэргээн босголт хөгжлийн банк Ремикон Хувьцаат компанид 5 сая долл ...

Image

Монгол улс дэлхийн эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг билээ. Монголд томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж барилгын салбар үсрэнгүй хөгжиж байна. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор бетон зуурмаг үйлдвэрлэгч Ремикон ХК-нд 5 сая долларын зээл олголоо. Тус зээл нь Ремикон ХК-ийн 2 дахь үйлдвэрлэлийн шугамыг барих ажлыг санхүүжүүлэх юм байна.

ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Филл Беннет Улаанбаатар хотод зээлийн гэрээ зурж байхдаа: “Ремикон ХК нь бидний дэмжихийг зорьж буй дотоодын, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох бололцоотой тод жишээ болсон Монголын компани юм. Энэ мэтчилэн ЕСБХБ нь аж үйлдвэрийн салбарын олон тооны төслүүдийг дэмжихийг зорьдог” гэж хэлжээ.

Бетон зуурмагийн “Ремикон” ХК нь 2008 оны 5-р сард РЕМИКОН /RMC/ хувьцааг “Монголын Хөрөнгийн Бирж” дээр гаргаснаар үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд 2010 онд хувьцаа нь Монголын Хөрөнгийн Бирж дээр хамгийн идэвхтэй арилжаалагддаг үнэт цаасны нэг болж ТОП-20 индекст орсон. “Ремикон” ХК нь барилгын материал үйлдвэрлэлийн салбар дахь олон нийтийн хөрөнгөөр боссон үндэсний томоохон үйлдвэрлэгч - олон нийтийн нээлттэй компани юм.

“Монгол улсын дэд бүтэц болон барилгын салбар дахь барилгын материалын эрэлт нэмэгдэж байгаа нь манай улсын хөгжил хурдацтай өсөж байгаагийн илрэл юм. ЕСБХБ-аас авч буй зээл нь Ремикон ХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол улсын барилгын салбарын хөгжилд компанийн зүгээс үзүүлэх хувь нэмрийг дээшлүүлэхэд түлхэц болно.” хэмээн Ремикон ХК-ийн ТУЗ-ын дарга Х.Ганхуяг зээлийн гэрээ зурах ёслолын ажиллагааны үеэр хэлсэн юм.

ЕСБХБ нь Монгол улсад үйл ажиллагаагаа 2006 оноос явуулж эхэлснээс хойш монголын эдийн засгийн төрөл бүрийн салбарын 55 төсөлд 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Эдгээрээс 36 төсөл нь үйлчилгээ болон аж үйлдвэрийн салбарынх байсан ба бүх 55 төсөл хувийн секторт дахь Монгол эзэдтэй дотоодын үндэсний компаниудад хэрэгжсэн байна.

Дэлгэрэнгүй

“Хера Пропертийз” ХХКомпани нь ‘’Гэр хороолол дахин төлөвлөлт”-ийн батламж ...

Image

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр нь хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөржээ. Гэр хороололыг барилгажуулах хөтөлбөр бол улс орны хөгжлийн томоохон хүчин зүйл бөгөөд “Хера Пропертийз” компани нь тодорхой шалгууруудыг давж Гэр хороолол дахин төлөвлөлтийн эрхээ Нийслэлийн засаг даргаас гардан авлаа. Хэрэгжүүлэгч төслийн байршил нь Нийслэлийн Сонгинохайрхан Дүүргийн 5,6,7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын Материал” орчим юм.

“Хера Пропертийз”ХХКомпани нь уг төслийн үндсэн гурван шалгуурыг хангаж шалгарсан байна. Үүнд:

Дэлгэрэнгүй

ХЕРА ХОЛДИНГ “ТОП 150” Аж ахуй нэгжээр шалгарлаа ...

Image

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхим хамтран 2013 оны ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

2001 оноос эхлэн уламжлал болгон  явуулж буй уг шалгаруулалтын цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж ТОР-150-д багтах нь нэр хүндийн асуудал болж байгаад тус шалгаруулалтын  ач холбогдол оршиж байна.

Энэхүү  жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "ТОР 150" аж ахуйн нэгж шалгаруулалтанд “Хера Холдинг” амжилтаа ахиулж 2013 оны үзүүлэлтээрээ 35 дугаар байрт орж шилдгээр тодорлоо.

Хера Холдинг үүсч байгуулагдсан цагаасаа хэрэглэгчидээ ямагт дээдэлж, бизнестээ чанарыг эрхэмлэн, 10 жилийн ойн амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж байгаа нийт ажилчид, хамтран ажилладаг байгууллагууд, хэрэглэгчиддээ талархснаа илэрхийлье. Бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түргэн шуурхай үйлчилгээгээрээ үргэлж та бүхнийхээ найдвартай түнш байх болно.

Дэлгэрэнгүй

Манай Хера Холдингийн удирдлагуудад чиглэсэн “Strategic Оperations Мanagem ...

Image

Сэтгэл сэргээсэн цэвэр агаарт сургалтаас гадна олон чухал асуудал хөндсөний нэг нь эрч хүч мэдрэгдсэн HERA LEADER CLUB-ийн үйл ажиллагаа энэ оноос идэвхитэй эхэлж буйг онцлон дуулгахад таатай байна.

Бид бүхэнд оюуны болон удирдах арга зүйд үнэтэй хувь нэмэр оруулан сургалт тавьсан Ремикон ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогнэмэх таньд мөн энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Ремикон ХК-ийн ЗХНХДарга Ж.Мөнхтунгалаг, Хүний нөөцийн мэргэжилтэн Т.Одмаа нартаа талархал илэрхийлье!

Бид үргэлж шилдэг манлайлагчид шүү хэмээн Хера гэсэн нэрийг тодотгон, амжилт өөд үүрч яваа сургалтанд хамрагдсан захирлууд, менежерүүддээ ажлын амжилт хүсье!


Дэлгэрэнгүй

Монгол байгаль, ахуй соёл

ХАМТРАН АЖИЛЛАХ

Таны амжилтын түнш байж оновчтой шийдэл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түргэн шуурхай үйлчилгээ болон хариуцлагатай үйл ажиллагаагаар хангаж ажиллах болно.

Hera construction llc

Hera construction llc.