HYUNDAI CONNECT app

2024-02-21
|
5
мин

Hyundai Connect гар утасны програм

Hyundai Connect нь HD Hyundai Construction Equipment-ийн бүтээсэн барилгын тоног төхөөрөмжийн менежментийн иж бүрэн программ бөгөөд тоног төхөөрөмжөө алсаас ажиллуулж, агааржуулалтын системийг хянах, тээврийн хэрэгслийн менежментийн дэвтэр хөтлөх, засвар үйлчилгээ авах хүсэлт гаргах, бараа материалыг шалгах боломжийг олгодог. Шаардлагатай эд ангиудыг ухаалаг утаснаасаа авах боломжтой.

Мөн хэрэглэгчид өөрсдийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд, тоног төхөөрөмжийн удирдлагын гарын авлага, дилерийн мэдээллийг үзэх, ажлын бүртгэл хөтлөх боломжтой.

Түүнчлэн бүртгэлд хамрагдсан төхөөрөмж нь Hi MATE-ээр тоноглогдсон тохиолдолд тухайн тоног төхөөрөмжийн ашиглалтын мэдээлэл, байршлыг шалгахаас гадна алсаас асаах, агааржуулагчийг удирдах боломжтой тул төхөөрөмжийг удирдах, ашиглахад илүү хялбар болгодог.

Засвар үйлчилгээ

Техникийн оношлогоо
Бид дуудлагаар бүх төрлийн техникийн гидро систем, цахилгаан систем, явах болон түргэн элэгдэх эд ангийг өндөр нарийвчлалтай багаж, компьютероор оношилж, энгийн болон цахилгаан форсунктай дизель хөдөлгүүрийн үзлэг оношилгоо болон компьютер оношилгоо хийж байна
Хөдөлгүүрийн засвар
Манай олон жилийн туршлагатай инженер, мэргэжилтнүүд бүх төрлийн дизель хөдөлгүүрийн үндсэн эд ангийг сэргээн засварлахаас гадна урсгал засвар, их засварыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, харилцагчийн хүсэлтийн дагуу туршилт, тохируулга хийн, шалган хүлээлгэж өгдөг
Техникийн их засвар
Хьюндай, Вийртгэн, Тонли болон бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн агрегат, гидро систем, цахилгаан систем, түргэн элэгдэх эд анги, гидро өндөр даралтын шланг базах болон бүх төрлийн дизель хөдөлгүүрүүдийн их засварыг стандарт горимын дагуу хийж гүйцэтгэнэ
Гидрийн штанг базах
Гидро системийн нэн шаардлагатай байдаг шлангийг үйлдвэрээс тогтоосон нормын дагуу, харилцагчийн хэрэгцээнд тулгуурлан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр базах үйлчилгээг үзүүлнэ

Зөвлөмж

Техникийн бүтээмжийг сайжруулах, заавар зөвлөмж

давуу талууд

24 цагийн лавлах
төв
Их засварын
төв
Сэлбэгийн нэгдсэн агуулах
Орон нутаг дахь суурин төлөөлөгчид
50 гаруй механик инженер
Бүрэн тоноглогдсон засварын машинууд