ENG

Мэдээ

Албан ёсны мэдээ, мэдээлэл

"Road Expo 2022" алтан ивээн тэтгэгчээр оролцлоо.


3-р сарын 24, 25-ны өдрүүдэд "Road Expo 2022" Буянт Ухаа спортын төв ордноо зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Үзэсгэлэнд авто зам, гүүрний инженер техникийн ажилтнууд, зам, хот төлөвлөлтийн архитектурууд, зам, гүүрний барилга, зураг төслийн компаниуд, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио үйлдвэрлэгчид, их дээд сургуулиуд, политехникийн коллежууд зэрэг олон аж ахуйн нэгж оролцож, гурван орны эрдэмтэн, судлаачид шинэ дэвшилтэт техник технологи, судалгааны ажлаа танилцуулсан.

Манай компани уг үзэсгэлэнд Германы "Wirtgen Group"-ийн брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, алтан ивээн тэтгэгчээр оролцсон билээ. "Wirtgen Group"-ийн дэд брэндүүд болох "Wirtgen", "Vögele", "Hamm", "Kleeman", "Benninghoven" зэрэг нь чанартай, дэвшилтэт, хялбар, хурдан ажиллагаагаараа зам барилгын салбарт тэргүүлэгч юм. Уг үзэсгэлэнд оролцож чадаагүй байсан ч "Wirtgen Group Mongolia"  фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой.

Буцах